Стивен Хокинг
Стивен Уильям Хокинг | |
---|---|
Төрсөн огноо | Стивен Уильям Хокинг 1942 оны 1 сарын 8 Оксфорд, Англи |
Нас барсан огноо | March 14, 2018 Кэмбриж, Англи | (76 насалсан)
Үндэс | Британи |
Салбар | Хэрэглээний математикч Онолын физикч |
Байгууллага | Кембрижийн Их Сургууль Периметрийн Онолын физикийн институт |
Төгссөн сургууль | Оксфордын Их Сургууль Кембрижийн Их Сургууль |
Эрдмийн ажлын зөвлөх | Деннис Скиама |
Эрдмийн бусад зөвлөх | Роберт Берман |
Эрдэмтэн шавь нар | Брюс Аллен Рафаель Боүссо Фэй Доүкер Мальком Перри Бернард Карр Гари Гиббонс Харви Риалл Дон Пэйж Тим Престидж Рэймонд Лафламме Жүлиан Луттрелл |
Алдаршсан зүйл | Хар нүх Онолын космологи Квант татах хүч |
Нөлөөлөл | Дикран Тахта |
Нэр хүндтэй шагналууд | Астуриасын вангийн шагнал (1989) Коплейгийн медаль (2006) Ерөнхийлөгчийн эрх чөлөөний шагнал (2009) |
Шашны байр суурь | Агност |
Стивен Уильям Хокинг CH, CBE, FRS, FRSA (Англи: Stephen William Hawking; 1942 оны 1 сарын 8-нд төрж, 2018 оны 3 сарын 14-нд нас барсан)[1] нь Британийн онолын физикч байв. Бичсэн номнууд болоод нийтийн дунд хийсэн ярилцлагууд нь түүнийг хамгийн нэр алдарт хүрсэн эрдэмтдийн нэг болгосон. Тэрээр Британийн Урлагийн Нийгэмлэгийн Хүндэт Гишүүн[2], Папын Шинжлэх Ухааны Академийн Насан туршийн гишүүн[3], 2009 онд АНУ-ын Иргэдийн хамгийн дээд шагнал болох Ерөнхийлөгчийн Эрх Чөлөөний Медалийг хүртсэн[4].
Хокинг нь 1979 оноос 2009 оны 10 сарын 1 хүртэл гучин жилийн турш Кембрижийн их сургуулийн Лукасын нэрэмжит математикийн профессор байв.[5][6] Тэрээр мөн Кембрижийн Гонвилл ба Каиус коллежийн Нөхөр, Онтарио мужийн Уотерлүү дахь Периметрийн Онолын физикийн институтийн Судалгааны Онцгой Тэргүүлэгч[7]. Хокинг нь космологи ба квант татах хүчний чиглэлүүдэд, үүнд ялангуяа хар нүхний тал��ар судалгаа ололтоороо олны дунд танигдсан. Өөрийн боловсруулсан онолууд болоод космологийг ерөнхийд нь хэлэлцсэн нийтийн шинжлэх ухааны бүтээлүүдээрээ мөн амжилт олсон. Үүнд, Британийн Сандэй Таймс-н бестселлерийн жагсаалтад рекорд эвдэн 237 долоо хоногийн турш байсан Цаг хугацааны товч түүх (A Brief History of Time) номоороо ихэд алдаршжээ.[8]
Хокингийн түлхүүр шинжлэх ухааны бүтээлүүд нь Рожер Пенрөүзтэй хамт хийсэн харьцангуйн ерөнхий онолын тогтолцоо доторх татах хүчний сингуляр байдлын талаарх теоремүүд, мөн өнөө үед Хокингийн цацраглал (эсвэл Бекенстайн-Хокинкийн цацраглал) хэмээн нэрлэгдэх болсон хар нүх цацраг ялгаруулдаг гэж таамагласан онол юм.[9]
Хокинг нь хажуугийн хатингарт хатуурал өвчтэй бөгөөд тус өвчин нь жил бүр муудсаар түүнийг бараг бүрэн мэдээгүй болгосон.
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ The Times 8 January 2010, Retrieved 2010-01-09
- ↑ "Honorary Fellows of the Royal Society of Arts" (PDF). Royal Society for the encouragement of Arts, Manufactures & Commerce. Archived from the original (PDF) on 2007-06-05. Retrieved 2007-03-25.
- ↑ Mason, Michael. "Alliance, Many of the greatest minds of science meet regularly in Vatican City to counsel the pope on the hot topics of the day". Discover Magazine. Discover Magazine (September 2008): 43.
{{cite journal}}
:|access-date=
requires|url=
(help) - ↑ "Hawking receives honour from Obama". Guardian. 13 August 2009. Retrieved 21 December 2009.
- ↑ "Stephen Hawking to give up prestigious Cambridge title". CBC News. Associated Press. 2008-10-24. Retrieved 2009-10-01.
- ↑ "Hawking gives up academic title". BBC News. 2009-09-30. Retrieved 2009-10-01.
- ↑ "Stephen Hawking accepts post at Ontario institute". CTV.ca. Archived from the original on 2008-12-03. Retrieved 2008-11-27.
- ↑ Hawking, Stephen (1988). A Brief History of Time. Bantam Books. ISBN 0-553-38016-8.
- ↑ "Particle creation by black holes". Project Euclid. Retrieved 2008-05-19.
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
- Стивен Хокинг
- Одон орны физикч
- 20-р зууны физикч
- 20-р зууны одон оронч
- 21-р зууны одон оронч
- 21-р зууны физикч
- Копли медаль шагналтан
- АНУ-ын Урлаг ба Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- АНУ-ын Гүн Ухааны Нийгэмлэгийн гишүүн
- АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Ханы Нийгэмлэгийн гишүүн
- Их Британийн эзэнт гүрэн одонгийн командлагч
- Папын Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медаль шагналтан
- Кембрижийн их сургуулийн хүндэт доктор
- Атеизмын төлөөлөгч
- Англичууд
- 1942 онд төрсөн
- 2018 онд өнгөрсөн