Jump to content

гэр

Викитоль-с

Гэр бүл

Монголоор

[засварлах]

Үгийн гарал

[засварлах]

Үгийн дуудлага

[засварлах]
[ger]

Үндэсний бичиг

[засварлах]
ᠭᠡ᠊ᠷ
ᠭᠡ᠊ᠷ᠎ᠠ


(гэр)

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
I нэр.
  1. Монгол угсаатны уламжлалт, оршин суух үндэсний эсгий сууц
  2. Гэртэй холбогдох бусад зүйл
  3. Амьтны үр зулзага орших сав
  4. Юмны гадуурх хальс, бүрээс буюу агуулах уут сав
  5. тогл. Ардын хөлөгт наадам, хөлөг дээр дөрвөн цагаан, дөрвөн улаан чулууг өрөөд, зураасны дагуу дуртай тийшээ нүүж, эсрэг талынхаа гэрийг идэх зэргээр нааддаг тоглоом.
II нэр.зурхай.
  1. (Одон зурхайн гуч хоног; тэнгэрийг тойрон 360 хоногийг бүгд 12 гэр, 12 эшид хуваана).
III нэр.
  1. Гэрэл гэгээ.

===Ойролцоо үг=== урц

Нийлмэл үг

[засварлах]
таван ханатай гэр - таван ханаас бүрдсэн гэр
гэрийн багш - суралцагчдын гэрт очиж сургалт явуулдаг хүн
гэрийн буурь - а.гэр барих газар; б.гэр барьж байсан газар
гэрийн бүслүүр - гэрийг тогтоон барих оосор
гэрийн бүрээс - гэрийн гадуур нөмөргөх эсгий бүрээс
гэрийн мод - тооно, унь, хана, хаалга
гэрийн үйлчлэгч - гэрийн ажлыг тусгай гэрээний дагуу, хөлстэйгээр хийдэг үйлчилгээний ажилтан
гэрийн хоймор - гэрийн голомтоос хойшхи хэсэг
гэрийн хэрэглэл - гэрийн дотор тавих хогшил
гэрийн бараа харахгүй - а.гэртээ орж амрах завгүй; б.гэрээсээ хол, өөр газар ажиллах
гэр барих - а.гэр босгон байгуулах; б.өрх хөрөнгө тусгаарлах; в.даалуу зэрэг зарим тоглоомоор тоглоход хэн ахлах модтой нь дарж өөрийн болгох
гэр баян - чинээлэг баян
гэр бүл - гэрийн доторх хүмүүс
гэр бүл болох - эр эм болох
гэр гэрлэх - а.гэргий авах; б.гэр орноо сайн авч явах
гэр зуур - а.гэрийн хүмүүсийн дотор; б.гэрийн орчин тойрноос үл холдох
гэр нүүлгэх - а.нүүж суух; б.бэр буулгах ардын зан үйл
гэр сургалт - тодорхой нэг айлыг материаллаг баазаа болгон сонгож, хөдөлмөр сургалтын ажил явуулах үйл явц
гэр хороолол - дан эсгий гэрээс бүрдсэн хороолол
албат гэр - нурууны дагуу үүд хийсэн гэр
ар гэр - гэрийн эзэн хол газар одоход гэрт нь үлдсэн хүмүүс
бор гэр - а.өөрийн мэдлийн, хувийн гэр орон; б.шилж. идээ цагаа боловсруулдаг илүү гэр, банаг
галын гэр - хоол цай чанадаг гэр
засгийн гэр хуучир. - а.төрийн ордон; б.албаны гэр
илүү гэр - бараа хураах гэр
нүхэн гэр - эрэг газрыг хөндийлөн ухаж хийсэн сууц
сангийн гэр түүх. - сан хөрөнгө хадгалах гэр
гэр тэрэг - тэргэн дээр бөхлөн барьсан гэр
улаан гэр түүх. - ухуулга, таниулга, дугуйлан хийдэг гэр
хар гэр - шорон гяндан
хатгуур гэр - овоохой, цээжин гэр
цээж гэр - тооно, унь хоёроос бүрдсэн түр зуурын хэрэгцээний оромж
гэрийг засах - улс гэрийг төвшитгөн мандуулах
гэрийн ариун цэвэр - гэр орондоо цэвэрч байх шаардлага
гэрийн боол - гэрийн зарц
гэрийн даалгавар - хичээлээс гадуур гэртээ хийх ажил
гэрийн дарга түүх. - өрхийн толгойлогч
гэрийн уянгат мод - гэрийн мод хийх уянгат модны нэг зүйл
гэрийн сургууль - гэрээр сургах сургалтын хэлбэр
гэрийн үеийн бичмэл - гэрийн тэргүүлэгчдийн удам уламжлан бичсэн ургийн тодорхойлолт
гэрийн тэжээвэр амьтан - таван хошуу малаас бусад тэжээвэр амьтад
гэрийн утаа үзэх - хүүхдээ гэрлүүлэх, айл гэр болгох
гэрийн хүмүүжил - эцэг эхийн сургамж
гэрийн хүн - а.гэргий; б.гэрээ байнга сахьдаг хүн
гэрийн эзэн - өрхийн тэргүүлэгч
гэрээс гарах - хувраг болох
гэрээс гарсны тэмдэг - ламын чойг
гэрийн хошоонгор урга. - хошоонгорын нэг зүйл
гэрийн буга амьт. - нэгэн зүйл тэжээвэр том хулгана
гэрийн шувуу амьт. - гэршүүлсэн шувуу
тугалын гэр - тугалын хальс
хурганы гэр - хурганы хальс
аяганы гэр - аяганы алчуур, аяганы сав
бууны гэр - бууны хуй
малгайн гэр - малгай хийх сав
нумны гэр - саадаг
хутганы гэр - хутганы хуй

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

гэр нэр. гэрний: бууны ~ний ба­риул

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]

Орчуулга

[засварлах]

Хоршоо үг

[засварлах]

Этгээд үг

[засварлах]
БОР ОВООХОЙ н. гэр (угтаа эсгий муу гэр)
  • Бор овоохойдоо богд гэсэн үг байдаг.
  • Тэр бор овоохойгүй байж баярхах дуртай хүн юм.
НҮХ н. жижиг өрөө
  • Би нэг нүх шиг юманд амьдардаг.
  • Нүхээ олоогүй байж хүнтэй сууна гэдэг дэмий дээ.
НҮХТЭЙ БОЛОХ тбү. амьдрах орон гэр, жижиг өрөөтэй болох
  • Хүн өөрийн нүхтэй болно гэдэг том аз завшаа н.
  • Тэр залуу өөрийн нүхтэй болохоор бүх мөнгөө хурааж байгаа юм.

Товчилсон үг

[засварлах]
ГАМЭҮ Гэр Ахуйн Модон Эдлэлийн Үйлдвэр
ГАЦХ Гэр Ахуйн Цахилгаан Хэрэгсэл
ГАЭҮ Гэр Ахуйн Эдлэлийн Үйлдвэр
ГБХ Гэр Бүлийн Хүчирхийлэл
ГХ Гэр Хороолол
ГХХ Гэр Хорооллын Холбоо
ДГБН Дэлхийн Гэр Бүлийн Нийгэмлэг
ДГБССН Дэлхийн Гэр Бүлийн Сайн Сайхны Нийгэмлэг
ДЭТГБМХ Дэлхийн Энх Тайвны Гэр Бүлийн Монголын Холбоо
ДЭТГБХ Дэлхийн Энх Тайвны Гэр Бүлийн Холбоо
ДЭТЭНТГБМХ Дэлхийн Энх Тайван, Эв Нэгдлийн Төлөөх Гэр Бүлийн Монголын Холбоо
ИГБББ Иргэний Гэр Бүлийн Байдлын Бүртгэл
ИГББББ Иргэний Гэр Бүлийн Байдлыг Бүртгэх Байгууллага
ИГБББТ Иргэний Гэр Бүлийн Байдлыг Бүртгэх Товчоо
ИГББТА Иргэний Гэр Бүлийн Бүртгэлийн Төв Архив
МГБССН Монголын Гэр Бүлийн Сайн Сайхны Нийгэмлэг
МГБХ Монголын Гэр Бүлийн Холбоо

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]
гэртээ хэлэхэд гэрийн хойно хүнтэй - а.нууж хэлсэн үгийг бусад хүн сонсож мэднэ; б.сонор сэрэмжтэй байхыг сануулсан нь
гэр хагартал - маш чанга
гэрийн буг болох - ажил төрөл хийхгүй, гэрээс үл гарах
гэрийн мухар сахих - гэрээс гарахгүй байх
гэрээ мартсан гэсэр - гэрийн бараа хардаггүй, тэнэмтгий
ханан гэр холдож хадан гэр ойртох - үхэх дөхөх
гэр барих - гэрлэх, гэр бүлтэй болох~Гэхдээ энэ золиг төр барилцах нь байтугай гэр барилцаж чадахгүй гэдгийг миний бие хэний ч өмнө ам бардам хэлж чадна (Б.Догмид, Зэрэг нэмэхийн өмнөхөн).
гэр хагартал - (хар яриа) дуу чимээний маш чанга долгион~Өлзий өчигдөр яваад, өглөө бор гөрөөс алж ирснээр гурван халуун амь, тургийн шөл ууж хар гэр хагартал баяр болов (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
гэр халдах - айл хөрштэйгөө халдан муудалцах~Энэ даруй манайд баршгүй хишиг бөгөөтөл бид гэдрэг хүнтэй гэр халдаж болох уу, энэ үеийн шинэ өргөмжилсөн түшмэд нэгэнд Бити улсын манайд гүн ачтайг мэдэхгүй (В.Инжаннаши, Хөх судар).
гэрийг засах/төвхнүүлэх - улс гэрийг төвшитгөн мандуулах~Бие хамгаалагч партизан дэргэд нь очиход “шинэ Монгол улсын өрхийг бид татлаа. Одоо улс гэрийг төвхнүүлэх цаг ирэв” гэж хэлэв (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
гэрийн бараа харахгүй [болох] - гэртээ орж амрах завгүй, гэртээ ирэхээ болих~Өглөө мордоод л явна, ихэвчлэн орой харуй бүрий болсон хойно л гэрийн бараа харна (Дугаржав, Аав ээжийн минь буян заяа түшиг).
гэрийн буг болох - ажил төрөл хийхгүй, гэрээс үл гарах~Тэрэгчийн үйсэн овоохойд... гэрийн буг болж модны мөөгөөр шөл ууж байвал таарах новш гэм бэ (Ш.Гаадамба, Тэрэгчийн хүү).
гэрийн жавар үргээх - а.тогоо нэрэх~Гэрийн жавар үргээж, тогоо бүрхээр нийлүүлсэн юм. Амт муутай сувс л гарсан байхаа даа. б.айлд хүндтэй зочин орж ирэн баясгах
гэрийн мухар сахих - гэрээс гарахгүй байх~Гэрийн мухар сахиж гэгээ үзэлгүй байх билүү? Багш минь! Эмийн заяанаас хэт эрэмгий явахыг хүссэн сэн (Б.Бааст, Наран багш).
гэрийн утаа үзэх - хүүхдээ гэрлүүлэх, айл гэр болгох~Өтөлсөн муу аав чинь хүүгийнхээ гэрийн утааг үзээд үхвэл сэтгэл амар (Л.Түдэв, Уулын үер).
гэрээ мартсан гэсэр - гэрийн бараа хардаггүй, тэнэмтгий хүн~Иш, гэвш минь гэрээ мартсан гэсэр гэгчээр энэ үймээний цагт хаагуур морилж яваад ирэв дээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
↑ нэг гэрт багтахаа болих
↑ хадан гэр ойртох
↑ ханан гэр холдож, хадан гэр ойртох
↑ хар гэртээ хаан, бор гэртээ богд
↑хөх гэрийн тагтаа, хөдөөний саравчинд үүрлэх

Хэвшмэл хэлц

[засварлах]
Гэр байвал юу үл хэлэлцэх вэ
Гэдэс байвал юу үл идэх вэ
Гэр барилцсан нь үүд хооронд
Гэдсээ илсэн нь дээд биенд
Гэр болохоор юу үл хэлэлцэх вэ
Гэдэс болохоор юу үл идэх вэ
Гэр гэрийн ёс
Гүзээ гүзээний булан
Гэр гэрийн цуугиан
Гэдэс гэдэсний булан
Гэр гэрийн шуугиан
Гэдэс гүзээний дулаан
Гэр гэрийн явдлыг
Гэгээн ухаантан мэдэхгүй
Гэр гэрийн явдлыг зургаан журган шүүж чадахгүй
Гэр дуган
Гэргий дагина
Гэр дулаан
Гэдэс цатгалан
Гэр малгүй хүн
Гэрийн нохойноос доор
Гэр нэвт гэгээтэй
Гишүүний улаан хацартай
Туурга мэт туяатай
Тунгалаг улаан хацартай гэх шиг
Гэр олон
Гэдэс ганц
Гэр тулд юу эс хэлэлцэх вэ
Гэдэс тулд юу эс идэх вэ
Гэр эвдсэн нь гэсгүй
Цонх эвдсэн нь цорж
Гэр юм чинь юу эс хэлэлцэх вэ
Гэдэс юм чинь юу эс идэх вэ
Дээл нэг захтай байдаг
Гэр нэг эзэнтэй байдаг
Өсөхөө больсон мал
Хот дотроо мөргөлдөх
Өөдлөхөө больсон айл
Гэр дотроо хэрэлдэх
Төр уруудахад түшмэд муу төрнө
Гэр уруудахад хүүхэд муу төрнө
Хөгшин хонио алахад
Гэр зуураа зөвлө

Аман зохиолд орсон нь

[засварлах]

Зүйр үг

[засварлах]
Гэрээ мартсан гэсэр биш
Гэдэргээ унасан хожуул биш

Тайлбар: хэрүүлчин тэнүүлчин биш

Гэрийн үүд гэдгэр сайн
Гэрийн эзэн бөгтөр сайн

Тайлбар: гэрийн эзэн хүн ажилсаг байх хэрэгтэй

Гэрийн хулганагүй бол гадны хулгана гайгүй

Тайлбар: аливаа юманд дотоод нөхцөл гол болдог

Цэцэн үг

[засварлах]
Гэртээ суусан мэргэнээс гадагш явсан мунхаг дээр

Тайлбар: юм үзэж, нүд тайлах нь хоосон цэцэрхэж сууснаас хавьгүй дээр