Jump to content

Замбези гол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Замбийн баруун хойд хэсэг дэх Замбези гол
Замбези гол ба түүний ай сав

Замбези гол (Англи: Zambezi River) нь Африкийн өмнөд хэсгээр урсан Энэтхэгийн далайд цутгадаг, уртаараа Африкт 4-т ордог гол юм. Урт нь 2,750км.

Замбези гол нь Замби, Анголын нутгаас эх авч, Замби, Зимбабвегийн хилээр урссаар Мозамбикийн нутагт орж Мозамбикийн хоолойд цутгадаг. Дэлхийд алдартай Виктори хүрхрээнээс гадна Чавума, Нгоне хүрхрээнүүд бий.

 Commons: Victoria Falls – Викимедиа дуу дүрсний сан