Jump to content

Импорт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Импорт (лат. "inportare" - өргөж оруулах, нэвтрүүлэх) гэж олон улсын худалдаанд бараа болон үйлчилгээний бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх нэршил бөгөөд тухайн бараа болон үйлчилгээ үзүүлэх байгууллагын төв нэвтрүүлсэн улсаас гадуур байнгын төвтэй байна. Импортын эсрэг үг экспорт юм. Экспорт нь импорттой аль нь их байгаагаас шалтгаалан цэвэр импорт эсвэл цэвэр экспортоор тэнцвэрждэг.

Импортын барааны дүрэм

[засварлах | кодоор засварлах]

Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүнд баримтлах бодлого

[засварлах | кодоор засварлах]

Импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүнд улс бүр өөрийн гэсэн бодлого баримтлахаас гадна олон улсын худалдааны гэрээг ч мөн баримтлах шаардлагатай байдаг. Монгол Улсын хувьд:

  • барааны гарал үүслийг тодорхойлон тогтоох
  • татварын хөнгөлөлт эдлэхийн тулд оруулж буй бараандаа гарал үүслийг нь тогтоох шаардлагатай байдаг.

Өндөр хөгжилтэй орнуудын хувьд дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг дэмжих болон бусад шалтгаанаар бараанд хорио тогтоох эсвэл зөвхөн тусгай зөвшөөрлөөр оруулах хууль дүрэм байна. Үүнд:

  • Эм болон мансууруулах бодис
  • Олон нийтийн аюулгүй амьдрах нөхцлийг хангах үүднээс тулааны нохойг оруулах хорио
  • хуурамчаар үйлдвэрлэсэн бараа
  • амьтан ургамлын төрөл зүйлийг хамгаалах болон халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор

гэх мэт.