Jump to content

Солт-Лэйк Ситийн олимп

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Өвлийн Олимпын XIX Наадам
XIX Olympic Winter Games

Зохиогдсон хот  Америкийн Нэгдсэн Улс, Солт-Лэйк Сити
Оролцсон улс 77
Оролцогчдын тоо 2399
Зохиогдсон спортын
тэмцээнүүд
7 төрлөөр 78 цогц медаль
Нээлтийн ёслол 2002 оны 2 сарын 8
Хаалтын ёслол 2002 оны 2 сарын 24
Наадмыг нээгч Жорж Уокер Буш
Тамирчдын тангараг Жим Шеа
Шүүгчдийн тангараг Аллен Чөрч
Бамбар асаагч 1980 оны өвлийн олимпын алтан медальт
АНУ-ын хоккейн шигшээ багийн тамирчид
Төв цэнгэлдэх
хүрээлэн
Райс-Эклс цэнгэлдэх хүрээлэн

Өвлийн Олимпын XIX Наадам (Англи: XIX Olympic Winter Games) буюу Солт-Лэйк Ситийн олимп нь 2002 оны 2 сарын 8-наас 24-нд Америкийн Нэгдсэн Улсын Солт-Лэйк Сити хотноо зохиогдсон өвлийн олимп юм.

Солт-Лэйк Сити хот нь тухайн үедээ өвлийн олимпыг зохиосон хамгийн олон хүн амтай хот болсон бөгөөд олимпын наадам зохиогдох үед 1,516,227 оршин суугчтай байв[1]. 4 жилийн дараа Турин хот уг амжилтыг эвдсэн бөгөөд 2010 оны Ванкувер хот нь Туринаас олон оршин суугчтай.

Олимпын хотыг сонгосон нь[засварлах | кодоор засварлах]

2002 оны өвлийн олимпын наадмыг зохион явуулахаар Солт-Лэйк Ситигээс гадна Канадын Кэбэк мужийн Кэбэк хот, Швейцарын Валайс мужийн Сион хот болон Шведийн Өстерсунд хотууд өрсөлджээ. 1995 оны 6 сарын 16-нд Унгарын нийслэл Будапешт хотод болсон ОУОХ-ны 104-р чуулганаар Солт-Лэйк Ситийг тус олимпын нийслэлээр тодруулсан юм.

Медалийн жагсаалт[засварлах | кодоор засварлах]

2002 оны өвлийн олимпын наадмыг зохиох хотыг шалгаруулах санал хураалтын дүн
Хот ҮОХ 1-р шат
Солт-Лэйк Сити, Юта  Америкийн Нэгдсэн Улс 54
Өстерсунд  Швед 14
Сион  Швейцар 14
Кэбэк хот, Кэбэк  Канад 7

Медалийн хүснэгт[засварлах | кодоор засварлах]

Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1  Норвеги 13 5 7 25
2  Герман 12 16 8 36
3  Америкийн Нэгдсэн Улс (зохион байгуулагч орон) 10 13 11 34
4  Канад 7 3 7 17
5  Орос 5 4 4 13
6  Франц 4 5 2 11
7  Итали 4 4 5 13
8  Финланд 4 2 1 7
9  Нидерланд 3 5 0 8
10  Австри 3 4 10 17

Дэлгэрэнгүйг Солт-Лэйк Ситийн олимпод улс орнуудын авсан медалийн тоо өгүүллээс үзнэ үү.

Монгол улс Солт-Лэйк Ситийн олимпод[засварлах | кодоор засварлах]

Гаднын холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Солт-Лэйк Ситийн олимп – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]