Jump to content

чанар

Викитоль-с

Монголоор

[засварлах]

Үгийн гарал

[засварлах]

Үгийн дуудлага

[засварлах]
[ʧanar]

Үндэсний бичиг

[засварлах]
ᠴ᠊ᠢ᠊‍ᠨ᠋‍ᠠ᠊ᠷ
(чинар)

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
нэр.
  1. гүн ух. Философийн категори, тухайн объектыг чухам тэрхүү объект болгож байгаа гол, тодорхой байдлыг илэрхийлсэн тал, чанар бол объектив түгээмэл тодорхойлолт бөгөөд уг объектын олон шинжийн цогцолбороор илэрдэг;
  2. Аливаа юмны бодит шинж тэмдэг нөгөөгөөс ялгарах онцлог

Ойролцоо үг

[засварлах]

Нийлмэл үг

[засварлах]
чанар муутай/муу чанартай - а.юмны яс чанар муу байдал; б.хүний мөс чанар муу, зан байдал сайнгүй байдал
чанар сайтай/са��н чанартай - а.юмны яс чанар бодот шинжийн илүү давуутай байдал; б.хүний ноён нуруу, ханилгаа, зан байдал сайныг нь
чанарын сертификат - стандартад тохирсон таваарын чанарыг гэрчилсэн албан ёсны баримт бичиг
чанарын хувьсал - аливаа юмны тооны хувьслаас чанарын өөрчлөлт хувьсалд шилжин орох нь
чанарын ялгаа - тооны бус бодот шинжийн ялгаа
бодот чанар - юмны жинхэнэ яс мөс
мөн чанар - ямар нэгэн юмны дотоод агуулга, уг чанар, бусад зүйлээс ялгагдах онцлог
үнэн чанар - юмны жинхэнэ үнэн мөн шинж байдал
тоо чанар - аливаа юмны тоо болон үйлдэж хийсэн яс мөс
хуурамч чанар - үнэн биш, жинхэнэ биш чанар
чухам чанар - үндсэн агуулга

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

ча|нар нэр. ~ын сертификат (албан ёсны бичиг баримт)

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]

ᠴ᠊ᠢ᠊‍ᠨ᠋‍ᠠ᠊ᠷ ᠤ‍᠊ᠨ
ᠴ᠊ᠢ᠊‍ᠨ᠋‍ᠠ᠊ᠷ ᠲ᠋ᠣ
ᠴ᠊ᠢ᠊‍ᠨ᠋‍ᠠ᠊ᠷ ᠊ᠢ
ᠴ᠊ᠢ᠊‍ᠨ᠋‍ᠠ᠊ᠷ ᠡᠴ᠊‍᠊ᠨ
ᠴ᠊ᠢ᠊‍ᠨ᠋‍ᠠ᠊ᠷ ᠢᠶᠡᠷ
ᠴ᠊ᠢ᠊‍ᠨ᠋‍ᠠ᠊ᠷ ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠢ
ᠴ᠊ᠢ᠊‍ᠨ᠋‍ᠠ᠊ᠷ ᠢᠶᠡ‍ᠨ᠋

/~ын /~т /~ыг /~аас /~аар /~тай /~аа

Орчуулга

[засварлах]

Хоршоо үг

[засварлах]

Товчилсон үг

[засварлах]

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]

Хэвшмэл хэлц

[засварлах]
Царай нь гаднаа
Чанар нь дотроо
Чанар сайтай хүний ам бат
Чармайлга сайтай ламын эрдэм бат

Аман зохиолд орсон нь

[засварлах]